ХҮН-аас мэдээлэл хийлээ. ХҮН-ын дарга Т.Доржханд: Монгол Улсын Их хурлын сонгууль албан ёсоор өндөрлөлөө. ХҮН-ын зүгээс сонгуульд зориулан 4 жил бэлдэж ажилласан. Үр дүн гарлаа. Тойргийн хэмжээнд нийт 635 мянган иргэн ХҮН-д саналаа өгсөн байна. Харин жагсаалтаар 151 мянган сонгогч саналаа өгчээ. Үүнээс гадна гадаадад оршин суугаа монголчууд хамгийн их ХҮН-д саналаа өгсөн байна. Бидэнд саналаа өгсөн нийт сонгогчдодоо ХҮН-ын зүгээс талархлаа илэрхийлж байна. хоёр зүйлийг энэ удаагийн сонгуульд онцолж хэлэх ёстой. Нэгдүгээрт, бид тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой. Үгүй бол Монгол Улсад нэг л намын систем тогтох нь ээ. Ийм болохоор парламентад нийгмийн төлөөллүүдийг оруулж ирэх, улс төрийн хүчнүүдийг бий болгох, тусгаар тогтнолыг бэхжүүлэх ажил байна. Тийм болохоор өмнөх парламентын сонгуулийн үеэр бид маш их шахаж хичээж ажилласан. Үр дүнд нь 5 улс төрийн хүчин орж ирлээ. Улам үржих болов уу гэсэн хүлээлттэй байна. ийм парламент бий болсон, энэ улс төрийн хүчнүүд цаашид улам мэтгэлцээсэй гэж хүсэж байгаа. Бүгдээрээ харлаа. Өнөөдөр тойргоос УИХ-д суудалтай нам гэвэл АН, ХҮН л суудалтай болж чадаж байна. Өнөөдөр шинээр орж ирсэн ИЗНН, Үндэсний эвсэл УИХ-д 4, 4 суудалтай болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр манай тойргийн тогтолцоо буруу. Цаашаагаа асар их сүлжээ үүсгэдэг. Энэ нь хатуу гишүүнчлэлийг бий болгодог. ХХ зууны социалист загвар дээр тулгуурласан энэ хэв маягийг цаашаа үргэлжлүүлэх гээд байгаа юм. Тиймээс пропорциональ элементийг илүү оруулах хэрэгтэй. Мөн нийгмийн бүлгүүдийн дуу хоолой илүү оруулж ирэх шаардлагатай байна гэдгийг бүгдээрээ харлаа. Ойлголоо. Үр дүн нь ийм байна. Тэгэхээр УИХ-д суудалтай ялсан нам нь өөрсдөдөө тохируулж дүрмээ тогтдог энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Харин сонгууль дууссаны дараа үүнийг ярих зүйтэй юм байна. Ямар ч байсан иргэдээсээ 40 хувийн санал авдаг нам биш, парламентад 11 суудалтай сөрөг хүчин хийдэг. Цаашаа бид үүнийг дахин өөрчлөх ёстой юм байна. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм байна. илүү пропорциональ систем рүү орох хэрэгтэй юм байна. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна.
Эцэст нь өнөөдөр Улаанбаатар хот Баянгол дүүргээс ХҮН-ын гишүүн Ж.Золжаргалыг нэгээр сонгож гаргасанд баярлалаа. Мөн манай Наранбаяр багшийг гаргаж ирсэн БЗД-ийнхэнд баярлалаа. УИХ-д хүчтэй сөрөг хүчин болж, хэлсэн амандаа ажиллана гэдгээ амлаж байна. ХҮН-ын нэг суудал өнөөдөр 8 суудал боллоо. Ингээд цаашаа 8 суудлаа 80 суудал болгохоор манлайлж ажиллах болно.
С.ОТГОН
2024-06-29
Одоо монгол улс ухаантай, шударга, боловсролтой хүмүүсээ дээш нь гаргах цаг аль хэдий нь болсон. Чадваргүй ч мөнгөтөй гардаг цаг үеэ өнгрөөх тийшэн явж байна. Бөхчүүдээ биш, олны танил попуудаа биш , чадвартай хүмүүсээ засаг толгойдоо гаргах цаг аль хэдий, нь болсон бгаа шүү.
2024-07-01
Iim ch dargatai bh gj uuruu ursulduud garch ireh baital jagsaaltaar garch bdg archaagui naasan