Цаг үеийн мэдээ

ИЗНН-аас мэдээлэл хийлээ. ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Монголын иргэд сонгогчид бид бүхэн зургаадугаар сарын 28-ны өдөр сонголтоо зоригтойгоор хийлээ. ИЗНН-аас 13 тойрогт 59 хүн нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн. Намын жагсаалтаар 12 хүн нэр дэвшсэн. 59 хүнд 269 мянган санал өглөө. Сонгуульд оролцон саналаа өгсөн, иргэнийхээ үүргийг биелүүлж эрхээ эдэлсэн бүх сонгогчдодоо талархал илэрхийлмээр байна. ИЗНН энэ сонгуульд мөрийн хөтөлбөрөө барьж, 23 хуулийн төсөл барьж, Зоригтой бай уриатайгаар орсон. Бид сонгуульд иргэддээ итгэсэн. Иргэдийнхээ зориг зүрхэнд итгэсэн. Өөрсдөдөө итгэсэн мөрийн хөтөлбөртөө итгэсэн. Үнэт зүйл өв соёлдоо итгэсэн. Биднийг дэмжин саналаа өгч, УИХ-д дэмжиж оруулсан сонгогчдодоо дахин талархал илэрхийлмээр байна. Урьдчилсан мэдээгээр ИЗНН-аас 4 хүн УИХ-д сонгогдож байна. Намын дарга Б.Батбаатар, намын дэд дарга М.Нарантуяа, намын ерөнхий нарийн бичгийн дарга Р.Батболд, мөн нэр дэвшигч С.Замира ийм 4 хүн одоогийн байдлаар УИХ-ын гишүүн болохоор дэмжигдсэн байна. Бид энэ сонгуульд бусад руу ямар нэг байдлаар хар борын шинж чанартай муу ярьж оролцоогүй. Бид өөрсдийнхөө зорилгын төлөө явсан. Миний бие 2023 оны аравдугаар сарын 13-нд Дээд шүүхээр ИЗНН-ын даргаар бүртгэгдсэн. Түүнээс хойш богино хугацаанд энэхүү сонгуульд бэлтгэн оролцож, энэ хүртэл явсандаа баяртай байна. Бид иргэдийнхээ тайз нь болно. Улс төрийн 35 бүгд эюсэж чадсан бол үүнээс илүү зүйл болох байлаа. Монголын ард түмэн ИЗНН-ыг мартаагүй юм байна гэж саналаа өглөө. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй цаашид ажиллана. Үнэт зүйлийн нэгдүгээрт эх орон, хоёрдугаарт нам, гуравдугаарт бүлэг фракц, дөрөвдүгээрт хувийн эрх ашиг гэсэн үзэл санааг үлдээсэн С.Зориг агсны сургаалийг дагаж мөрдөж ажиллах болно. 

Мөн дахин нэг уриалгыг манай намаас дэвшүүлж байна. 2024 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Намын суртал ухуулгаар тус суудалд суудаг хүмүүс багасаасай. Тиймээс манай намаас нэр дэвшээрэй. Манай намын үүд хаалга бүгдэд үргэлж нээлттэй шүү. Бид та бүхний итгэлийг хариуцлагаар хариулах болно. Баярлалаа. 

С.ОТГОН 

Таны сурталчилгаа