СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль өчигдөр хуулийн хугацаандаа амжилттай явагдаж дууслаа. Өчигдөр сонгуулийн автоматжуулсан системээр танилцуулагдсан дүн өнгөрсөн шөнийн 04:50 цагт эцэслэгдлээ. Нийтдээ системээр дүнгээ танилцуулах 2198 хэсгийн хороод бүгд системээр дамжуулах дамжуулалт бүрэн дууссан. Системээр дамжуулсан нийт сонгогчдын ирц 69.4 хувьтайгаар дууссан. Мөн гадаадад санал өгсөн 9768 хүний саналыг тоолсон. Гадаадад санал өгсөн иргэдийн саналууд бүгд системийн дүнтэй нэгтгэгдсэн байгаа.
Систем дээр эцэслэгдсэн 1 сая 450 мянган сонгогч саналаа өгсөн дүн мэдээтэй байна. Сонгуулийн ирц харьцангуй идэвхтэй сайн байлаа гэж үзэж байна. 2020 оны сонгуультай харьцуулахад сонгогчдын тоо 10 хувиар өссөн. Нийт саналаа өгсөн сонгогчдын тоо өмнөх сонгуулиас буураагүй өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн өдрийн сонгуульд залуус идэвхтэй саналаа өглөө гэж дүгнэж хэлэх боломжтой байна. Өмнөх сонгуульд 18-20 насныхан, 50-иас дээш насныхан идэвхтэй оролцдог байсан бол өчигдөр 24-50 насныхан маш идэвхтэй оролцлоо. Ирц ерөнхийдөө бүгд жигдхэн байлаа. Улаанбаатар хот 70 хувь, орон нутагт 60-аас дээш хувьтай оролцлоо. Санал хураалтын дүнг нэгтгэлээ. Системийн дүн эцэслэгдсэн учраас үндсэндээ Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ нь эцсийн дүн болж байгаа.
Энэ удаагийн сонгууль хосолсон системээр явж байгаа. Мажоритар болон пропорциональ системээр намын жагсаалтын дүнгүүд тус тусдаа гарч ирсэн. Намуудын жагсаалтаар авсан саналын хувийг танилцуулъя. Сонгуулийн тухай хуульд дангаараа оролцож байгаа нам 4 хувийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно. 2 нам эвсэл оролцвол 5 хувийн босго, 3 буюу түүнээс дээш нам эвсэж оролцвол 7 хувийн босгоор суудал хуваарилалтад оролцох шалгууртай. Нийт оролцсон 19 нам, 2 эвслээс 2 эвсэл нь 5 хувийн босготой гэсэн үг.
Намуудын авсан хувь:
МАН-35 хувь
АН-30.1 хувь
ХҮН-10.4 хувь
Үндэсний эвсэл-5.2 хувь
ИЗНН-5 хувь
Улс төрийн намын тухай хууль саяхан батлагдсан. Тус хуулиар нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байгаа. Тэгэхээр 1-ээс дээш хувийн санал авсан нийт 9 нам бий. Эдгээр нь:
Шинэ нэгдсэн эвсэл-4.8 хувь
Үнэн ба зөв нам-2.8 хувь
Иргэний хөдөлгөөний нам-1.4
БНН-1.3 хувийн дэмжлэг авчээ.
Гар тооллого өчигдөр санал хураалт дуусаад 23:00 цагт эхний тооллогууд эхэлсэн. Одоогоор гар тооллогын ажил хараахан гүйцэт дуусаагүй байна. Гар тооллого дуусаагүй 6-7 газар үлдээд байна. Энэ газрууд тун удахгүй дуусах байх. Хийж дууссан газрууд дүнгээ ирүүлсээр байгаа. Тус дүнгүүдийг харахад системээр тоолсон дүнгүүдээс зөрөөгүй байна. Одоогийн байдлаар. Нэг ч зөрүү байхгүй явж байна. Үлдсэн газруудын дүн ирэхээр тулгатууд дуусна.
С.ОТГОНБАЯР
зочин
2024-06-29
Үхэр Монэнгол лалрууд амьдралыг нь өөд нь татаад өмхий авилгачидтай нь тэмцээд байхад ойлгохгүй хогийн ардчилсан намд өгөөд байдаг. Ёстой л үхэр монгол гэж хятадуудын хэлдэг нь үнэн юм даа.
Зочин
2024-06-29
Гараар тоолохдоо 100 хүнийг дуудаад л шалгаад үз ихэнх нь өгөөгүй очоогүй байдаг юмдаа. Айдаа тэгэх ухаан энэ тэнэг монголчуудад даанч байхгүй л дээ.