УЛААНБААТАР, 2024 оны зургаадугаар сарын 29-ны өдөр – Өчигдөр болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийг сайн зохион байгууллаа. Нэр дэвшигчид ерөнхийдөө сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч шинэ жил эхлэхээс өмнөх цалингийн нэмэгдэл, нийгмийн тэтгэмжийн нэмэгдэл нь өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлсэн нөхцөл байдал бий болгож, эрх баригч намд тэгш бус давуу байдал олгосон гэж олон улсын ажиглагчид өнөөдөр мэдэгдлээ.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн хороо (АИХЭХ) болон Европын Парламент (ЕП)-ын хамтарсан ажиглалтын баг үзэхдээ ардчилсан сонгууль явуулах хууль эрх зүйн хангалттай орчин бүрдсэн боловч цаашид хүний үндсэн эрхүүд, эрх чөлөөг бүрэн хамгаалахаар сайжруулах шаардлагатай асуудлууд байсаар байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр парламентыг бэхжүүлэх, олон талт байдлыг нэмэх зарим өөрчлөлтүүд орсон. Гэвч АИХЭХ-ийн удаа дараа хүргүүлж байсан зөвлөмжүүдэд анхаарал хандуулаагүй хэвээр байлаа.
“УИХ-ын сонгууль ерөнхийдөө зохион байгуулалт сайтай байсан боловч тэнцвэртэй өрсөлдөөний талбар байхгүй, эрх баригч намд илт давуу байдал үүсгэж байсан” гэж АИХЭХ-ийн Сонгуулийн ажиглах хороог тэргүүлж буй Элчин сайд Женнифер Браш хэлэв.
Шинэ сонгуулийн хууль нь Их хурлын гишүүдийн тоог нэмж, улс төрийн олон ургалч үзэлтэй, олон эмэгтэйчүүдтэй болгосон тул цаашид парламентын шинэ бүрэлдэхүүн нь дордсон байсан үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах асуудлууд дээр анхаарч ажиллана гэж найдаж байна.
Энэ удаагийн сонгуулиар улс төрийн намуудаас сонгох олон хувилбар байсан хэдий ч тогтсон намуудын хувьд богино хугацаанд улс орон даяар биечлэн сурталчилгаа явуулах бололцоо нь давуу байлаа. Үүний зэрэгцээ нэр дэвшигчд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө засгийн газрын бодлогын баримт бичигтэй уялдуулах шаардлага хуульд заасан нь үзэл бодлоо илэрхийлэх болон эрх чөлөөг хязгаарлаж байна. Мөн сонгуулийн компанит ажлын үеэр аймгийн намын дарга амь насаа алдсан хүчирхийллийн хэрэг гарсан ба энэ хэрэг дээр одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Өчигдрийн сонгуульд 2.2 сая иргэн оролцохоор бүртгүүлжээ. Сонгуулийн Ерөнхий Хороо мэргэжлийн өндөр түвшинд ил тод ажиллаж, сонгуульд оролцогч талуудын итгэлийг хүлээн сонгуулийн өмнө сонгогчдод зориулсан мэдээлэл сурталчилгааг цогцоор нь явуулсан. Сонгуулийн өдөр орон даяар тайван байлаа. Сонгуулийн ажиглагчдын хувьд санал хураах үйл явцыг даган ажиглаж, эерэг дүгнэлт хийсэн боловч сонгуулийн хэсгийн хороодын зохион байгуулалт , хүн амын хэт ачааллаас шалтгаалсан нь санал хураах үйл явцад сөргөөр нөлөөлж зарим тохиолдолд санал хураалтын нууцлалыг алдагдуулсан байна.
ЕП-ын төлөөлөгчдийн тэргүүн Томаш Здеховски хэлэхдээ: “Сонгуулийн өдөр нь тайван, баяр ёслолын байдалтай өнгөрсөн ба бидний ажиглалт хийсэн санал хураах байрны хэсгийн хороодын гишүүдийн ажил хэрэгч байдал, мэргэжлийн ур чадвар биднийг гайхшируулсан ба тэдгээр гишүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд ажиллаж байсан юм.
Мөн өндөр настай сонгогчид санал өгөх үүргээ илүүтэй бийлүүлж харин залуучуудын хувьд энэ нь сул байгааг тэмдэглэв. Энэ бахдам, сайхан улсын ирээдүй тэдний гарт байгаа бөгөөд эдгээр хүмүүст улс төрийн хүрээнийхэн хүрч ажиллах шаардлагатай байгааг харуулж байна. Ерөнхийдөө Монгол Улсын сонгуульд ашигласан технологийн дэвшлүүд санал хураалтын үйл явцыг ил тод, үр дүнтэй явуулахад хувь нэмэр оруулж байна”.
Монгол Улс хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон талт мэдээллээр хангагдаж сонгуулийн тухай мэдээлэл өргөн хүрээтэй байсан ч гүн гүнзгий мэдээ сурвалжилга, аналитик мэдээлэл дутмаг байгаагаас сонгогчдын сонголт хийх чадвар суларсан. Олон улсын сонгуулийн ажиглалт нь ЕАБХАБ-ын АИХЭХ болон Европын парламент (EП)-ын хамтарсан ажиллагаа юм. Энэ удаагийн ажиллагаанд 30 орны 199 ажиглагч багтсан бөгөөд үүний 186 нь АИХЭХ-ний шинжээч, ажиглагч нар, 13 нь Европын парламентын ажиглагч нар тус тус ажиллажээ.
Ard
2024-06-30
Tiim shu. Эрх баригч нам сурталчилгааг тэгш бус илт давуу байдлаар хийсэн. Мөн залуучуудын оролцоог бодлогоор багасгасан гэж хардаж байна. Ялангуяа оршин суугаа хаягаар, энэ талаар мэдээлэл маш хомс өгсөн.
2024-06-30
Хамгийн гайхалтай нь цахимжсан монгол гээд рекламдаад байсан хэр нь интернэтээр хувь хүн өөрийн иргэний үнэмлэхний дугаараар сонгууль өгөх болоцоогүй байсан нь тиймхэн байлаа. Түр болон удаан хугацаагаар гадаадад байгаа хүмүүсийн санал иймэрхүү байдлаар гээгдсэн гэж үзэж байна. Гадны иргэд интернэтээр сонгуулиа өгөхийг харсан тул ингэж бичиж байна. Мөн сонгуульдаа оролцоогүй тохиолдолд 250еврогоор торгуулдаг юм байна. Тэгэж байж иргэн бүр оролцох ёстой гэж өндөр хөгжилтэй европод хэлж байх юм.
Батаа
2024-06-30
АН ын үйл ажиллагаа клиник үхэлд орсон адил байлаа. Гишүүдээ багцалж 1 зорилгын төлөө явж чадсангүй. Хэвлэл мэдээлэлд ойр байдаг зарим анхдагч гэх хүмүүс нь эрх баригчдад мөнгө, эд материал, ажил үйлчилгээгээр худалдагдсан. Үүнээс болж ялагдсан. Хохь нь. Одоо хүсэл нь биелэж хамтарсан засагт орно. Уг нь зөв хүмүүсээ дэвшүүлж, зөв менежменттэй хжилласан бол ард түмэн АН ыг дэмжиж байсан.