Цаг үеийн мэдээ

УИХ-ын сонгууль дуусаж, гишүүдэд түр үнэмлэх гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Ирэх 4 жилд та бүхэн хэрхэн ажиллах вэ?

-42 суудал өгсөн ард түмний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Энэ сонголтын дагуу бид бүхэн хамтарсан Засгийн газрын тухай ярихад эрт байна. Яагаад гэвэл өнгөрсөн сонгуулийнхаа үр дүн, алдаа оноог дүгнэж ярилцах ёстой. Түүний дараа Үндэсний бодлогын хорооны хурлаа хуралдуулж дүгнээд түүнийхээ дагуу хамтарсан Засгийн газарт орох эсэх талаар ярилцана. Миний хувь хүний байр суурь бол нэгэнт ард түмэн биднийг сөрөг хүчнийхээ байр суурийг биелүүл гэдэг үүрэг өгсөн учраас тэр ажлаа л хийх ёстой. Эрх баригчдын болохгүй, бүтэхгүй байгаа тэр бүх зүйлийг шүүмжилж, ард түмнийхээ дуу хоолой болж ажиллах ёстой. Ер нь том бүтээн байгуулалт, улс орны эрх ашгийн үүднээс бид өнгөрсөн хугацаанд ч хамтарч ажиллаж чадаж байсан. Тийм учраас сөрөг хүчнээ хийнэ. Гэхдээ бүх юмнаас татна гэсэн үг биш. Тиймээс эрх баригч болон сөрөн хүчин хамтдаа шийдвэр гаргаад явж чадна. Хамгийн гол нь бид эрх баригчдад хяналт тавина. Өнгөрсөн найман жилийн туршид хулгай хийлээ. Энэ хулгайг нь хатуу хяналтад оруулж барь гэдэг үүргийг ард түмэн өгсөн учраас бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой л гэж үзэж байна. 

-Нам дотор тан шиг байр суурьтай хэчнээн хүн байгаа бол?

-Намын жирийн гишүүдийн олонх нь ийм байр суурьтай байгаа. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа