Төрийн ордонд нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олголоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Бид туршлагатай. 2004-2008, 2008-2012, 2012-2016 гээд. Хамтарч, эвссэн туршлагатай. Үр дүнд нь МАНАН гэдэг ойлголт үүссэн. Хамтарч хулгай хийсэн, хамтарч авлигалын схем хийсэн. Тэрийг бид өнгөрсөн чуулганы үед сонсгол хийгээд би, чи дээ тулаад баахан юм болсон шүү дээ. Шинэ МАНАН үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудлыг хоёр талаас нь харж байгаа. Нэгдүгээрт, төрийн ажил талаас харж байгаа. Улс төрийн нам гэдэг ямар нэг байдлаар эрх мэдэл аваад тэрэндээ таарсан эрх мэдлийг хэрэгжүүлэх замаар өөрсдийн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлье гэсэн үг. Үүний төлөө л сонгууль хийж байгаа. Эвсэхээр улс төрийн ажил, улс төр талаасаа ямар ч хяналт, хариуцлага байхгүй Засгийн газар болно. Яг өнөөдрийн байдлаар засаглалынх нь хэлбэр тодорхойгүй байгаа шүү дээ. Парламентын засаглалтай гэж хуулин дээр байгаа. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжихээрээ Ерөнхий сайдын засаглалтай.
Өөр нам битгий хэл өөрсдөө дангаараа найман жил засаглахдаа юу ч хийгээгүй. Үүнийг сонгуулиар бид зөндөө ярьсан. Одоохондоо саналын түвшинд МАН-аас хамтрах урилга өгсөн. Манай нам дотроо ярилцах байх. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ. Хэрхэн цомхон, мэргэжлийн түвшинд аваачих, төсвийн зардлаа яаж багасгах юм. Хамтраад яг ямар ажлаа хийх гэж байгаа юм. Зорилгоо тодорхой болгоё. Тэгэхгүй шууд нийлчье гэдэг нь шинэ МАНАН хийе гэсэн санал байна. Санаа амар дахиад дөрвөн жил явъя гэсэн санаархал. Ийм байж болохгүй гэлээ.
Б.ТҮВШИН
2024-07-01
Сайн засаглал хэрэгжихгүй, Сонгууль явуулсан нь үр дүнгүй ажил болжээ.
Munkhbold Tserendorj
2024-07-02
Lodoisambuu, Chi odoo uuruu MAHAH iin 1 bolloo sh dee, bas l 2008 oniih shig evschihlee. AH dangaaraa zasag baiguulsangui dee