УИХ-ын сонгууль дуусаж, гишүүдэд түр үнэмлэх гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяагаас тодрууллаа.
-Ирэх 4 жилд хэрхэн ажиллах вэ?
-Хамгийн гол нь төлөөллийн ажлаа маш сайн хийх, үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарлаж хариуцлагатайгаар олон түмнийхээ тэр дундаа санал өгсөн иргэдийнхээ, сонгогчдынхоо итгэлийг дааж ажиллах чухал үүрэг ирж байна. Энэ ордон мөрөөдлийн ч юм уу, ид шидийн ордон биш. Олны итгэлийг тээж энд олж ирсэн. 70 мянга гаруй санал нь ИЗНН-аар дамжуулан Нарагаа хүүхэд эмэгтэйчүүдийн төлөөллийнхөө ажлыг илүү бодитой төрийн түвшинд, ард иргэдийн амьдралд бодитой харагдахуйц зүйлийг хийнэ байх гэж найдаж өгсөн. Тийм учраас миний хувьд энэ бүгдийг хариуцлагатайгаар дааж явах үүргээ ухамсарлаж байгаа. Хичээх болно.
-Олон эмэгтэй гишүүд сонгогдож байгаагаараа энэ удаагийн парламентын нэг онцлог болж байх шиг байна. Зарим нь хэлд ч орж амжилгүй 4 жил нь дуусдаг. Таны хувьд эдгээр эмэгтэйчүүдээс юугаараа ялгарах вэ?
-Миний хувьд шууд хэлд орчих шиг боллоо. 32 эмэгтэй гишүүн байгаа. Гэхдээ хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлаар ч байдаг юм уу, эмэгтэйчүүдийн аливаа төрлийн нийгмийн асуудлаар ч байдаг юм уу зөвхөн ганцхан Нарад даатгах биш, зөвхөн эмэгтэй гишүүд ч биш хүйсийн хувьд 126 гишүүд бүгдээрээ л энэ нийгмийн бүлгийн төлөө, салбар бүрийн хөгжлийн төлөө хичээж, бодлого боловсруулж хамтарч ажиллах ёстой байх гэж би хувьдаа бодож байна. Миний хувьд хүүхэд эмэгтэйчүүдийн асуудалд илүү түлхүү, давуу байдалтайгаар асар том ачаа үүрнэ. Энэ ачааг даах хариу надад байгаа гэж бодож байна.
-Бусад намууд эвсэж Засгийн газар байгуулна гэдгээ илэрхийлээд эхэллээ. ИЗНН үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-ИЗНН эвслийн Засгийн газарт орохгүй гэдгээ өөрсдийн улс төрийн зөвлөлийн хурлаар шийдээд тохирчихсон. Тэгэхээр бид хамтарсан Засгийн газарт ямар нэгэн байдлаар оролцохгүй. Харин бид иргэдэд амласан хамгийн том бодит сөрөг хүчний ажлыг хийнэ гэсэн амлалтдаа үнэнч тууштай байх болно.
-Та сошиал орчноо цаашид хэрхэн хөтлөх вэ. Өөрийн гэсэн цензур тавих уу?
-Хичээнэ дээ. Гэхдээ УИХ-ын гишүүн болно гэдэг нь гэнэтхэн нэг л өдөр төрөл арилжчихна аа гэсэн үг биш шүү дээ. Мэдээж хувийн зан характер тэр дундаа хүмүүстэй ана мана үздэг энэ байдлаа тодорхой хэмжээгээр татах гэж хичээнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн болно гэдэг нь иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой болохоос биш хэн дуртайд нь доромжлуулаад, заналхийлүүлээд байж байдаг ажил биш байх гэж бодож байна. Мэдээж УИХ-ын гишүүнээс гадна хувь хүний эрх зайлшгүй байх ёстой байх. Амьдрах эрх бас байх ёстой. Тийм учраас энэ байр сууриа хамгаалсаар байх болно.
С.ОТГОН
2024-07-01
Толгой гэж олгой цаашид сошиолоор солиороод жагсаалтаар УИХ гишүүн болж болдог гэдгийг харууллаа хуулиа эргэж харах хэрэгтэй эрдэмтэй боловсролтой даруу улс хохирч үлддэг жишээ энэ дээ
2024-07-01
Таны хувийн ампиц илт харагдаж байна . Та арай бишээ .ажил хийж эхлээгүй байхад юун шалчагнуур юм
2024-07-01
Таны хувийн ампиц илт харагдаж байна . Та арай бишээ .ажил хийж эхлээгүй байхад юун шалчагнуур юм
Zochin
2024-07-01
Nara muusain yumnudad darlulaad bdag baga gar bish bhao.hariug ni ugdug l bh heregtei.ghde Nara medej bga .gishvvn bolsond bayar hvrgeed amjilt hvsiey.
Зочин
2024-07-01
Дэмжиж байгаа. Ороод холион батанг нь хутгаад өг
Zochin
2024-07-01
NUHRIIGOO NASAND HUREEGUI BHD NI NIILEED NASAND HURTEL NI OLNOOS NUIJ YAVSQN HUN HUUHDIIN ERHIIN TULUU DUUGARNA GENE .OORINHOO HUUHEDTEI QYGUI MUUHAI HATITSDAG YUM BNLEE LIVE AAR BOL IH L SAIHAN.