Цаг үеийн мэдээ

УИХ-ын сонгууль дуусаж, гишүүдэд түр үнэмлэх гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгээс тодрууллаа.

-Ирэх 4 жилд хэрхэн ажиллах вэ?

-Бизнесийн орчныг сайжруулахын төлөө ажиллана л гэж бодож байна.

-Бизнест ямар хууль эрх зүйн орчин дутагдалтай байна вэ?

-Манай мөрийн хөтөлбөрт байгаа. Татварын орчныг сулруулах шаардлагатай. Үнэхээр дарамттай байгаа бизнес эрхлэгчдэд. Ялангуяа НӨАТ-ын татвар. Манай мөрийн хөтөлбөрт ч энэ талаар сайн тусгасан. 

-УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд авлига албан тушаалын хэргээс хэр ангид ажиллаж чадах вэ?

-Түүндээ 100 хувь итгэлтэй байгаа. Түүнийгээ ч иргэд сонгогчдодоо хэлж явсан. Иргэд сонгогчид ч итгэл хүлээлгэж сонгосон. Тэгэхээр одоо итгэлийг нь алдахгүй ажиллана гэж бодож байна. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа