УИХ-ын сонгууль дуусаж, гишүүдэд түр үнэмлэх гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Сэддоржоос тодрууллаа.
-Ирэх 4 жилд хэрхэн ажиллах вэ?
-Говийн бүс нутгаасаа УИХ-ын гишүүн болж үнэмлэхээ авлаа. Говь нэртэй 4 аймгийн ард түмэндээ баярлалаа. Говьдоо хийж хэрэгжүүлэх олон ажлууд бий. Манай говь нутаг улс эх орныхоо эдийн засагт маш өндөр хувь нэмэр оруулдаг. Нийт экспортын 80 хувь нь говийн бүс, нийт импортын 80 хувь нь бас говийн бүс байдаг. Тэгэхээр говийн ард түмнийхээ сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлэх ажлууд их байна. Монгол Улсын төрийн анхаарлыг говийн эгэл жирийн ард түмнийхээ төлөө хандуулахыг хичээн ажиллах болно.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулахад ямар байр суурьтай байгаа вэ. Мөн говийн бүсэд усны асуудал хүндрэлтэй 2 том төсөл явж байгаа. Энэ төсөл цаашид хэрэгжих үү?
-Одоо 20 гаруй жил ярьж байгаа говийн бүс нутаг ус явуулъя гэж. Үүнийг хэрэгжүүлээсэй гэж говийн ард түмэн маань чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Говьд ус ирнэ л гэж хүсэж байна. Үүн дээр төр анхаарч шийдвэрээ гаргах байх.
С.ОТГОН