УИХ-ын сонгууль дуусаж, гишүүдэд түр үнэмлэх гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.
-Хамтарсан Засгийн газар байгуулах тухай яригдаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Нам, бүлэг, намын удирдах зөвлөл, бага хурал ярилцах ёстой байх. Түүнийг нь хүлээж байна.
-Байнгын хороо удирдаж байсан хүмүүс Засгийн газар руу ордог үе шат байгаад байх шиг. Танд Засгийн газарт ажиллах санал тавивал та хүлээж авах уу?
-Ажиллана гэж бодож байна.
-Аль салбарт?
-Өөрийнхөө мэргэжил дагуу салбарт л ажиллана гэж бодолтой байна. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө УИХ-ын гишүүнээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд боловсролын салбарт нэлээд хүчин чармайлт гаргаж ажилласан. Боловсролын салбарын шинэчлэл цаашаа хэрэгжээд явах ёстой гэсэн бодолтой байгаа. Ямар ч нөхцөлд энэ салбарынхаа ажилд идэвхтэй оролцоод явна гэж бодож байна.
С.ОТГОН