Цаг үеийн мэдээ

2024 оны УИХ-ын сонгууль дуусаж, шинэ парламентын бүрэлдэхүүн анхны чуулганаа хийлээ. Энэ үеэр шинэхэн гишүүдээс тодрууллаа. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хоёр жилийн өмнөөс Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж эхэлсэн. Үүнд гол өөрчлөлтүүд нь нийгмийн төлөөллүүдийг салбар салбарын төлөөлөл мэргэжилтнүүдийг оруулж эмэгтэйчүүдийн улс төр дэх шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх хамгийн гол зорилт байсан. Энэ зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн гэж ойлгож байгаа. Жагсаалтаар болон пропорциональ системээр сонгууль явлаа. Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 24 нь эмэгтэйчүүд, 24 нь эрэгтэйчүүд гэсэн хүйсийн хувьд тэгш байдлыг хангасан гишүүд орж ирсэн. Нөгөө талдаа 78 гишүүн нь тойргоос сонгогдож буюу мажоритар системээр орж ирж байгаа нь онцлог. Улс төрийн намууд аль болох нийгмийн төлөөллүүдээ оруулахыг хичээсэн. Энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүн 27 настай С.Цэнгүүн сонгогдож, хамгийн ахмад настай нь Г.Рэгдэл гуай байна. Нийгмийн төлөөллөөс харьцангуй сайн төлөөлөл орж ирсэн гэдэг дүгнэлтийг хийж байгаа. 

Хамтарсан Засгийн газрын хувьд би хувь гишүүний хувьд ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Үүн дээр хувь хүний байр суурь бол улс эх орныхоо хөгжлийн төлөө хүчээ нэгтгээд явбал илүү түргэн шуурхай байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Германы төрийн байгуулалтыг бид судалж байсан л даа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулахаар сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхийн тулд судалгаа хийсэн. Тэгэхэд хөгжсөн улс орнууд аль болох тэгш оролцоотойгоор нийгмийн оролцооноос гадна улс төрийн намуудын оролцоог хангаж байж сая ямар нэгэн байдлаар улстөржихгүйгээр улсынхаа хөгжлийн төлөө хамтран зүтгэдэг шилдэг жишээнүүд байдаг юм билээ. Үнэхээрийн хөгжлийн хөтөлбөрийн шийдвэр дээрээ нэгдэж чадаж байна уу гэдгийг улс төрийн намын удирдлагууд нь шийдвэр гаргах түвшиндээ ярилцаад, үзэл баримтлалынхаа хувьд нэгдэж чадаж байвал дараагийн шийдвэр гараад явах байх. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа