“Tsetse vs Bilgee” тоглолт, “Zero Waste” аяны хүрээнд “Байгаль орчноо арчилж, цэвэрлэх өдөрлөг”-ийг 2024 оны наймдугаар сарын 11-ны ням гарагт Богд уулын Дугуй цагаан хэсэгт зохион байгууллаа. ХMF festival , байгальд ээлтэй ногоон наадам жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд ээлтэй хүмүүнлэгийн компанит ажил зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Zero waste” нэрээр 3 төрлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ба түүний нэг нь өнгөрсөн Ням гарагт болсон “Байгаль орчноо арчилж, цэвэрлэх өдөрлөг” юм.
Богд уулын Дугуй цагаан алхалтын зам нь иргэд болон уулчдад ууланд алхах, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зэрэгт хамгийн тохиромжтой Улаанбаатар хоттой ойр зам бөгөөд жилийн дөрвөн улиралд хүмүүсийн цуваа тасардаггүй газар юм.
“Tsetse vs Bilgee” тоглолтын хамт олон өдөрлөгийн хүрээнд сайн дураараа ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэж нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр алхалтын замын ойр орчмын хог бохирдлыг цэвэрлэж, 2020 оноос эхлүүлэн олон байгууллага хүмүүсийн тусламжтайгаар “Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд тарьсан 3000 ш модноос өнгөрсөн жил тариалсан 500 ш модны арчилгааг хийж, бордоогоор услах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү өдөрлөгт сайн дураар ажиллах хүмүүсийг нээлттэйгээр урьсан ба залуучууд, өсвөр насны хүүхдүүд идэвхтэй оролцож байгаа нь бид байгаль эх дэлхийгээ хайрлах, арчлах дадалд маш сайн суралцаж байгааг илтгэж байна. Мөн Дугуй цагаан алхалтын хэсгийн ойр орчимд ахуйн хог хаягдал, бохирдол өмнө жилүүдийнхтэй харьцуулахад бага байсан тухай сайн дурын ажилтнуудын төлөөлөл хэллээ.
Цаашид “Tsetse vs Bilgee” тоглолт, “Zero Waste” аяны хүрээн хуучин хувцсаа хандивлах, OPEN MIC зэрэг өдөрлөгүүдийг зохиох юм.
2024 есдүгээр сарын 7-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “ Tsetse vs Bilgee” тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тасалбар авах холбоос:
https://boxoffice.mn/event/tsetse-09-07
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Өдөр: 2024 оны есдүгээр сарын 7-нд