Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилийн цэргийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсэг “Алтанбулаг чөлөөт бүс”-д томилогдон цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлж байсан үйлдлийг илрүүллээ. Хилийн манааны үүргээ сонор, сэрэмжтэй гүйцэтгэн уг зөрчлийг илрүүлсэн Харуул, хамгаалалтын салбарын байлдагч Б.Дөлгөөнтамир, байлдагч А.Тэмүүжин нарыг ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч цол, “Тэргүүний хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.