“Талх чихэр” ХК-ийн талхны үнэ нэмэгджээ. Энэ талаар “Талх чихэр” ХК-ийн маркетингийн албанаас тодруулахад “Тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэн нь үнэн” гэв.
Найман нэрийн дэлгүүрийн худалдаа эрхлэгчээс энэ талаар нэмэлт тодруулга авлаа.
- “Талх чихэр” ХК-ийн талхны үнэ нэмэгдсэн нь үнэн үү?
-Тийм. Бүх төрлийн талх тус бүрдээ 100 төгрөгөөр нэмэгдсэн.
-Хэзээ нэмсэн юм бэ?
-Өчигдрөөс нэмэгдсэн үнээр ирж байна.
-Тэгэхээр “Атар” талх хэдэн төгрөгийн үнээр зарагдаж байна вэ?
-2500 төгрөг байсан Атар талх 2600 төгрөгөөр зарагдаж байна. Бүх зүссэн талхнууд мөн 100 төгрөгөөр нэмэгдсэн. Мишээл, зүссэн хар талх гэх мэт.
-Үнэ нэмсэн талаараа мэдэгдсэн үү?
-Юу ч мэдэгдээгүй. Өчигдөр хүргэлтээр ирэхдээ л 100 төгрөг нэмэгдсэн гээд ирсэн.
-Бусад бүтээгдэхүүн, нарийн боовны үнэ нэмэгдсэн үү?
-Одоогоор нэмэгдээгүй. Гэхдээ талхны үнэ нэмэгдэнэ гэдэг нь бусад бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэнэ л гэсэн үг дээ.
С.ОТГОН