Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Манлай сумын Засаг даргаар Пүрэвийн Баасанцогт, Цогт-Овоо сумын Засаг даргаар Наранбаатарын Наранзаяа, Сэврэй сумын Засаг даргаар Бямбаагийн Батсайхан, Баян-Овоо сумын Засаг даргаар Отгонбаатарын Оргилсайхан, Ханбогд сумын Засаг даргаар Мөнхбаярын Цэвээнравдан, Гурвантэс сумын Засаг даргаар Цэнд-Аюушийн Сумьяа, Даланзадгад сумын Засаг даргаар Цогтын Дэнээдорж, Ноён сумын Засаг даргаар Оюунчимэгийн Насанбуян нарыг тус тус томилж батламжиллаа. Аймгийн Засаг дарга Н.Энхбат томилогдож буй сумдын Засаг дарга нарт ажлын амжилт хүсээд, сум орон нутгийн хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг цаашлаад иргэдийн амьдрал тэдэнд тулгамдаж буй асуудалд сэтгэл зүтгэл гарган ажиллахыг үүрэг болголоо.   

Таны сурталчилгаа