Цаг үеийн мэдээ

НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Уг өдөрлөг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, хандлагыг бий болгох зорилготой.

Мөн өдөрлөгийн хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, байшингийн дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, дулаалгын ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх юм. 

Таны сурталчилгаа