Дархан хотод зохион байгуулагдаж байгаа “Төвийн бүсийн хөгжлийн чуулган"-д Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг дахь Шинэ хоршоо хөдөлгөөний гишүүн хоршоологчид оролцож байна.
Төвийн бүсийн 9449 хоршоологч малчин нийт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ.
Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан “Төвийн бүсийн хөгжлийн чуулган"-ы үндсэн илтгэлдээ Дархан Уул аймгийн Орхон сумын “Энхтал сүүн зам”, Төв аймгийн Баянчандмань сумын “Баруун зүүн мухар”, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Ивээлт шар хад” хоршоог тус тус онцлон танилцууллаа.