Хүчтэй салхи, ширүүн бороог агуулсан Кратон хар салхинаас үүдэн өнөөдрийн байдлаар гурав хоногийн турш Тайваньд сургууль, албан газрууд хаагдаад байна. Мөн иргэдийг гэртээ байхыг сануулж буй.
Уг хар салхинаас үүдэн Тайваний хүн ам шигүү суурьшсан баруун эргийн орчмоор хөрсний нуралт үүсэх магадлалтай байна. Өнгөрсөн гурав хоногийн турш 2.7 сая оршин суугчтай Каошюн хот хөл хөдөлгөөнгүй болоод байгаа ба дэлгүүр, ресторанууд хаагдаж, иргэдийг зах, боомтын зогсоолоос хол байхыг анхааруулж байна. Мөн бүх орон нутгийн нислэгүүд гурван өдрийн турш цуцлагдаад байна.
Эх сурвалж: Associated Press