АНУ аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд Израилыг хамгаалахын тулд Ойрх Дорнод руу дахин “хэдэн мянган” цэргийн хүч илгээж байгааг өнгөрсөн даваа гарагт Пентагоноос зарлалаа.
Израил аль хэдийн Ливаны хилийн орчим хязгаарлагдмал дайралт эхлүүлсэн гэх мэдэгдлийн дараа Пентагон уг мэдэгдлийг хийсэн байна. Уг нэмэлт хүч ирснээр тус бүс нутаг дахь нийт цэргийн тоо 43,000 хүртэл нэмэгдэж байгаа юм.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх сэтгүүлчдэд хэлэхдээ, сөнөөгч онгоц болон довтолгооны нисэх онгоцны олон эскадрилийн оролцоо мөн нэмэгдэнэ гэв.
Израил улс саяхан Ливанд өгсөн цохилтоороо Хезбола бүлэглэлийн удирдагч Хасан Назраллаг хөнөөсөн нь Ойрх Дорнод дахь Израил, Хезбола бүлэглэлийн хоорондох дайнд гарсан томоохон өөрчлөлт хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Associated Press