Мягмар гарагт буюу аравдугаар сарын 1-нд Өмнөд Солонгос Армийн Хүчний Баяраараа өөрсдийн хамгийн хүчирхэг баллистик пуужин болон Хойд Солонгос руу чиглэсэн бусад зэвсгүүдээ танилцуулав. Хойд Солонгос хэрвээ цөмийн зэвсэг хэрэглэвэл энэ нь тэдний дэглэмийн уналт байх болно хэмээн Өмнөдийн ерөнхийлөгч анхаарууллаа.
11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Хойд Солонгос уран баяжуулах байгууламжаа илчилж, пуужин туршсан зэргээрээ бүс нутгийн дайсагналыг өдөөсний дараа Өмнөдийнхөн ийнхүү зэвсгээ илчилж, хойд өрсөлдөгчдөө анхааруулга өгөв.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл хэлэхдээ, “Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэхийг завдвал Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан мянга мянган цэргийн хүчтэй тулгарч, тэр өдөр Хойд Солонгосын дэглэмийн сүүлийн өдөр байх болно” гэв.
Энэ нь Өмнөд Солонгос анх удаа пуужингаа ил болгосон тохиолдол юм.
Эх сурвалж: Associated Press
2024-10-03
Ene eriilugch bas alai salbadai ba a zelenski shig