Оросын зарим хэрэглэгчдийн iOS төхөөрөмжүүд дээр Gmail аппликейшн и-мэйл хүлээн авахгүй байгааг лхагва гарагт Оросын TASS мэдээний агентлагаас мэдэгдэв. Тэд и-мэйлээ хүлээн авахын тулд адил төстэй өөр аппликейшн ашиглаж байгаа аж.
Мөн YouTube-ийг орлуулахын тулд гаргасан Оросын RuTube Google Play store-т байхгүй болсон байна. RuTube мэдэгдэлдээ “Google Play store хатуу хориг тавихын оронд харин RuTube-г зөвхөн АНУ-д л ашиглах боломжтой болгосон бөгөөд харин Оросын үндэсний видео суваг гэнэт “Hollywood exclusive”-аар солигдсон байгаа нь оросуудыг гайхшируулж байна” гэв.
Rutube аппликейшнийг наймдугаар сарын 10-нд App Store-оос хассан бөгөөд энэ нь Америк фирмийн тавьсан хориг арга хэмжээнээсээ болсон байна.
Эх сурвалж: News.Az