Америкийн Тагнуулын Төв Газар Хятад, Иран, Хойд Солонгост мэдээлэгчид элсүүлэх шинэ чиглэл гаргасан.
Тагнуулын Төв Газар өөрийн сошиал медиа хаягууд дээрээ уг зарлалыг мандарин, перс, солонгос хэлээр лхагва гаригт тавьсан байна. Мөн өөрсөдтэй нь хэрхэн аюулгүй холбогдох зааварчилгааг өгчээ.
Үүний өмнө Оросыг Украйн руу халдсаны дараа орос хүмүүсийг элсүүлэх компанит ажил явуулсан нь амжилттай хэрэгжсэн хэмээн мэдэгдэв. Тагнуулын Төв Газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Дарангуйллын дэглэм дор байгаа хүмүүстэй бид харилцахад бэлэн байгаагаа мэдэгдэхийг хүссэн” гэжээ.
Эх сурвалж: BBC