Есдүгээр сарын 27-ны шөнө шуурга дайрч өнгөрөх үед настай хос 1975 оноос хойш амьдарч буй гэртээ унтаж байв. Тэднийг харж байсан 22 настай ач хүү нь зочны өрөөнд унтаж байжээ.
Шөнийн 04:00 цагийн орчимд ач хүү тэднийг шалгахаар өрөө рүү гүйн ороход тэд чичирч байсан ч амьд байсан аж. Тэднийг буцаж унтсанаас хойш цаг орчмын дараа байшингийн дээвэр дээгүүр мод унаж, настай хос орон дотроо нас баржээ
Тэдний охин 54 настай Естер хэлэхдээ “Аав маань ээжийг хамгаалахын тулд дээгүүр нь тэвэрсэн байсан. Аврагчид тэднийг салгахын тулд хоёр тийш нь татах хэрэгтэй болсон” гэжээ.
Хойд Каролины албаныхны хэлж буйгаар, тус бүсийн шуурганд амиа алдагсдын тоо 97 хүртэл өссөн. Үүн дээр нэмээд Өмнөд Каролина 41, Жоржиа 33, Флорида 19, Теннеси 11, Виржини 2 хүн амиа алдсаныг мэдэгдсэн тул USA Today -ийн тооцооллоор, нийт амиа алдагсдын тоо 200-г давсан байна.
Эх сурвалж: USA Today