Арав хоногийн өмнө аймшигт Хелен хар салхи Флорида мужийн баруун өмнөд хэсгийг дайран өнгөрөхдөө асар их эвдрэл сүйрэл үүсгэсэн бөгөөд 225 хүн нас барж, хэдэн зуун хүн одоог хүртэл сураггүй алга болоод байгаа билээ.
Ням гаригт, Үндэсний Хар Салхины Төвөөс Милтон хэмээх хар салхины хүч эрчимжиж Мехикогийн эргээс чиглэн ирж буйг анхаарууллаа. “Энэ долоо хоногийн дундуур уг хүчтэй хар салхи Флоридагийн баруун эргийн орчимд ирнэ гэсэн таамаглал улам баталгаажиж байна” хэмээн Хар Салхины Төвөөс мэдэгдэв.
Тус бүс нутгаар ням гаригаас даваа гариг хүртэл ширүүн бороо орж, мягмар, лхагва гаригуудад салхи борооны хүч улам ширүүснэ гэв. АНУ-ын засгийн газрын мэдээлснээр, Хелен болон шинээр ирж буй хар салхины дараа хотыг цэвэрлэхэд хэдэн жилийг зарцуулна гэлээ.
Хэдэн зуун зам хаалттай хэвээр байгаа нь хүнд нөхцөл байдалтай байгаа хэсгүүдэд тусламж хүргэхэд саад болж байна.
Хелен хар салхи нь хөрсний нуралт үүсгэж, барилга байшингуудыг нураасан нь шар усны үер үүсгэсэн төдийгүй хэдэн сая айл өрхийг тог цахилгаангүй болгоод байна.
Эх сурвалж: BBC