Тесла болон Х компанийг эзэмшигч дэлхийн хамгийн баян хүн Элон Маск бямба гаригт болсон ерөнхийлөгч асан Доналд Трампийн сурталчилгаан дээр ирж түүнийг дэмжсэн байна.
Форбес сэтгүүлийн мэдэгдсэнээр 260 тэрбум долларын хөрөнгөтэй тэрээр хүмүүсийг идэвхтэй саналаа өгөхөд уриалав. Тэрээр мөн “Үндсэн Хуулийг хадгалж үлдэхийн тулд ерөнхийлөгч асан Трамп ялах ёстой. Америкийн ардчиллыг хадгалж үлдэхийн тулд тэр ялах ёстой” гэв.
Ноён Маск өнгөрсөн долдугаар сарын 13-ны өдөр Доналд Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа өөрийн эзэмшдэг Х сошиал платформоор түүнийг дэмжин бичиж байсан. Өнгөрсөн бямба гаригт ноён Трамп уг газарт дахин сурталчилгааны ажил хийхдээ ноён Маскийг хамт авчирсан байна.
Өмнө нь Элон Маск түүнийг дэмжиж буйгаа постолдог байсан бол энэ нь түүний сурталчилгаанд анх удаа биеэрээ ирж оролцсон тохиолдол юм.
Эх сурвалж: The New York Times
2024-10-07
Сайд болгоно… гээд горьдооцон юм чинь кк