Өнөөдөр буюу 10-р сарын 07-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 72 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Энэ нь түүний төрийн тэргүүний хувьд тэмдэглэж буй 31 дэх төрсөн өдөр нь юм.
Өмнөх жилүүдийн адилаар тэр ажил дээрээ төрсөн өдрөө тэмдэглэж байгаа аж. Өглөө тэр гадаад улсын удирдагчдын мэндчилгээг хүлээж авсан бөгөөд үдийн үед ажлын уулзалтууд төлөвлөж, орой улсынхаа удирдагчидтай Москвад маргаашийн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцахаар товложээ.
Путин төрсөн өдрийнхөө талаар олон нийтэд ярьдаггүй, энэ сэдэвт анхаарал татахаас зайлсхийдэг байна. Тэрээр “Энэ бол миний төрсөн өдөр, үндэсний баяр биш. Үүний талаар хэт сүржигнэх нь даруу зан биш гэж надад санагддаг” гэжээ. Мөн өөрийн төрсөн өдрөө гэр бүл, найз нөхөдтэйгөө тэмдэглэхийг илүүд үздэг гэв. Гэсэн хэдий ч удирдагчдын энэхүү үдшийн уулзалт нь аль хэдийн уламжлал болсон зүйл юм.
Түүний төрсөн өдрөөрөө авч байсан бэлгүүдээс дурдвал, 2022 онд түүний 70 насны төрсөн өдрөөр түүний Беларусын хамтран зүтгэгч Александр Лукашенко Беларус трактор бэлэглэв. 2017 онд, Туркменстаны ерөнхийлөгч асан Гурбангули Бердимухамедов түүнд Верни гэдэг нэртэй Алабай гөлөг бэлэглэжээ. Мөн Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони түүнд өөртэй нь хамт зогсож буйгаар дүрсэлсэн гар хатгамалтай хөнжил бэлэглэж байжээ.
Эх сурвалж: tass.com