Өнгөрөгч бямба гаригт Лас Вегасын нисэх онгоцны буудалд газардсан Frontier Airlines-ий онгоцонд гал гарчээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар, энэ нь “хүчтэй газардсанаас” болсон хэмээж байгаа юм.
Тус онгоц нь Сан Диогогоос ирсэн 1326 дугаарын нислэг байсан бөгөөд газардах үед утаа гарч, нисгэгчид онцгой байдал зарласан хэмээн Холбооны Нисэх Хүчний удирдлага мэдэгдсэн. Нисэх буудлын ажилчид хэлэхдээ, онгоц “хүчтэй газардаж, дугуй нь хагарсан” гэжээ.
Албаны хүмүүс нэмж хэлэхдээ, бүх зорчигчид болон хөлгийн багийг аюулгүй буулгасан гэв. Өдрийн 15:15 минутын үед буюу уг тохиолдол болох үед онгоцонд 190 зорчигч, багийн долоон гишүүн байсан байна.
“Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” хэмээн Нисэх Хүчнээс мэдээлжээ.
Эх сурвалж: CNN