Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн бөгөөд шагнал хүртэгчдийн дунд Тереза эхээс эхлээд Мартин Лютер Кинг хүртэл өргөн цар хүрээний хүмүүс багтдаг. Уг шагналыг зөвхөн хувь хүмүүс бус, байгууллагууд ч авах боломжтой.
Нобелийн шагналыг хүртэхийн тулд эхлээд физик, хими, биологи ба анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засаг гэсэн зургаан төрөлд нэр дэвшсэн байх ёстой. Энэ жил Нобелийн Энх Тайвны шагнал хамгийн их анхаарал татаж, мөн маргаан дагуулж байгаа бөгөөд 286 нэр дэвшигчтэй байна. Үүнээс 197 хувь хүн, 89 байгууллага байгаа аж.
Ихэнхдээ нэр дэвшигчдийг хүлээн авах сүүлийн хугацаа нэгдүгээр сарын сүүл байдаг ба энэ жилийнх нэгдүгээр сарын 31-ний өдөр байсан. Сүүлийн хугацаанаас хойш илгээгдсэн нэр дэвшигчид дараа жилийн шалгаруулалтад оролцдог гэж Нобелийн шагналын вэбсайтаас мэдээлэв.
Эх сурвалж: aljazeera.com