Алехандро Аркос нь Мексикийн өмнөд хэсэг дэх Чилпансинго хотын захирагчаар томилогдоод дөнгөж зургаан өдрийн дараа хүнд алагдсан хэмээн албаны хүмүүс мэдэгдэв. “Түүний үхэлд Геррерогийн бүх иргэд гашуудаж, бид уур хилэнгээр дүүрч байна” гэж Герреро мужийн захирагч Эвелин Салгадо олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Аркос энэ оны 6-р сард Институтийн Хувьсгалт Намын холбоонд харьяалагддаг сөрөг хүчний эвслийн төлөөлөгчөөр сонгогдсон. Түүний үхлийн дараа тус намынхан шударга ёсыг шаардаж, уг гэмт хэргийг “хулчгар” хэмээн буруушааж байна.
Институтийн Хувьсгалт Намын ерөнхийлөгч Алехандро Мореногийн хэлж буйгаар, Аркогийн аллага нь Чилпансинго хотын нарийн бичгийн дарга Франциско Тапиагийн аллагаас гурав хоногийн дараа болсон гэв.
Герреро нь Мексикийн хамгийн ядуу мужуудын нэг бөгөөд хар тамхины үйлдвэрлэл, тээвэрлэлтийг хянах эрмэлзэлтэй бүлгүүдийн дундах дайнтай холбоотой хүчирхийллийг олон жилийн турш үзэж байгаа билээ.
Эх сурвалж: Xinhua News