Өнөөдөр буюу 10-р сарын 08-ны өдөр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсын хэвлэл мэдээллийн агентлагт хийсэн мэдэгдэлдээ тус улс нь цөмийн зэвсгийн давшгүй хүч бүхий цэрэг армитай болох алхмуудыг түргэсгэнэ гэв.
Ким Өмнөдийн Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг нэрээр нь дурдаж, Сөүлийг тодорхой стратегийн зэвсэггүйгээ хаацайлахын тулд Вашингтонтой хамтран бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж байгааг буруушаав.
Тэрээр мөн “Үнэнийг хэлэхэд, надад Өмнөд Солонгос руу дайрах санаа огт байхгүй. Бид цэргийн хүчээ ашиглах байр сууриа илэрхийлэх бүрдээ би “хэрвээ” гэж тодорхой хэлдэг. Хэрвээ дайсан манай улсын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол, арми маань ямар ч эргэлзээгүйгээр бүх довтолгооны хүчээ ашиглах болно. Үүнд цөмийн зэвсэг ч багтана” гэжээ.
Ким цааш нь, “Цөмийн зэвсгийн давагдашгүй хүчтэй гүрэн болох бидний алхмууд хурдсах болно” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: reuters.com