АНУ-ын иргэн Марихуан Пепси хэмээх эмэгтэй энэхүү онцгой нэрээсээ болж өдөр бүр асуудалтай тулгардаг ч, нэрээ өөрчлөх санаагүй байгаа аж. Марихуан Пепси Вандик 52 настай бөгөөд ээж нь түүнд содон нэр өгөхийн тулд энэ нэрийг өгсөн байна.
Марихуан нь “Дээд боловсролын манлайлал” чиглэлээр докторын зэрэгтэй бөгөөд Балтиморын Коммунити Коллежд ажилладаг. Тэрээр эрдмийн зэрэгтэй ч, хөдөлмөрийн зах зээл дээр нэрнээсээ болж гадуурхалтай нүүр тулдаг. Зарим хүмүүс түүнийг ийм нэртэй учраас боловсролын салбарт огт ажиллах ёсгүй гэж шүүмжилдэг байна.
Др.Марихуйн Пепси мансууруулах бодис огт хэрэглэдэггүй, мөн пепси уудаггүй аж. Тэрээр хэлэхдээ, “Өвс огт татаж үзээгүй гэдэгт маань хүмүүс итгэдэггүй, учир нь тэд ‘ийм нэртэй хүн мансуурагч биш байх боломжгүй’ гэдэг. Мөн марихуаны компаниуд ч надтай их холбогддог, гэхдээ би тэдэнтэй хамтрах зүйл юу ч байхгүй” гэв.
Зарим хүмүүс бүр түүний ээжийг мансуурагч байсан учраас охиндоо ийм нэр өгсөн гэж ярьцгаадаг байна. Гэхдээ түүний ээж хар тамхинд донтсон нэгэн биш байсан бөгөөд зүгээр л охин нь энэ нэрээрээ бусдаас ялгарах байх гэсэн утгаар уг нэрийг өгчээ.
Марихуан Пепси өөрөө нэрээсээ ичдэггүй бөгөөд нэрээ өөрчлөх санаагүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Hindustan Times