Ливаны засгийн газрын хүсэлтийн дагуу Хятад улс Ливанд яаралтай хүмүүнлэгийн эмнэлгийн хэрэгслүүд илгээнэ гэж Хятадын Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн төлөөлөгч өнөөдөр буюу мягмар гаригт мэдэгдэв.
Төлөөлөгч Ли Мин мэдэгдэлдээ, Ливан болон Израйлын нөхцөл байдал хурцдаж байгаа өнөө үед Ливаны газар нутгийн олон хэсгүүдэд агаарын цохилт өгснөөс үүдэн харилцаа холбооны хэрэгслүүд дэлбэрэлтэд өртсөн нь олон хүнийг үхэлд хүргээд байна гэлээ.
Эх сурвалж: Xinhua News