Тайландын Чианг Мэй хотын гол ойрын 50 жилд байгаагүй ихээр үерлэж, эргээ халин гарч ирсэн байна. Үүнээс үүдэн Тайландын хойд хэсгийн хот болох Чианг Мэйд шар усны үер болж доод тал нь гурван хүн амиа алдсан.
Жуулчдын их очдог тус хотод хүчтэй аадар бороо орсноос Пинг гол үерлэн 5.30 метр хүртэлх өндөр давлагаа үүсгэсэн нь ойрын 50 жилд тохиолдоогүй үзэгдэл хэмээн өнгөрөгч бямба гаригт албаныхан мэдэгдэв.
Иргэд ташаагаар татсан усан дундуур туучин нүүж байгаа бөгөөд жуулчдыг буудлаас нь ачааны машинаар авч нүүлгэн шилжүүлж байна. 80 орчим хүмүүсийг хоргодох байранд хүргэсэн, усны түвшин өндөр байгаагаас арав гаруй эмнэлэг хаагдаад байна.
Иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд заанууд ашиглаж байгаа боловч хоёр заан нүүлгэлтийн үеэр живж үхсэн байна.
Өнгөрөгч ням гаригт “Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах газар”-ын мэдэгдсэнээр, Тайландын 76 аймгаас 20 нь үерийн аюулд өртөөд байгаа аж.
Эх сурвалж: aljazeera.com