Цаг үеийн мэдээ

Кастелл нь Испанийн нэг хэсэгт баяр ёслолын үеэр хүний цамхаг барьдаг уламжлал бөгөөд одоо Каталоны бусад хэсэг, Балеарийн арлууд болон Валенсийн нийгэмлэгт байдаг. Энэхүү наадмын үеэр багууд хүмүүсээр цамхаг барьж, дараа нь аюулгүй буулгахыг хичээдэг байна. 

2010 оны 11-р сарын 16-нд, үүнийг ЮНЕСКО-оос хүн төрөлхтний аман болон биет бус өвийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж зарласан. 

Испанийн Таррагона хотод жилд хоёр удаа зохиогддог уг тэмцээн энэ өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд багуудын бүтээсэн сюрреал дүр зурагнуудаас цөөн хэдийг хүргэж байна.  

Эх сурвалж: Reuters.com

Таны сурталчилгаа