Цаг үеийн мэдээ

Төв Африкийн Руанда улсад гарсан Марбург вирусийн тархалтын улмаас АНУ 21 хоногийн дотор Руандад зорчсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж эхэлнэ хэмээн тус улсын Эрүүл Мэндийн яамнаас өчигдөр буюу даваа гарагт мэдэгдлээ. 

Хэдийгээр тус вирусийн батлагдсан тохиолдол АНУ-д илрээгүй байгаа ч ховор бөгөөд үхлийн аюултай тус вирусийн тээвэрлэгдэн, тархах эрсдэлийг бууруулахын тулд энэ оны 10-р сарын 14-ны өдрөөс эрүүл мэндийн хяналтын цэгүүд дээр шинжилгээ авч эхэлнэ гэв. 

Мөн хүмүүст онц шаардлагагүй бол Руанда улс руу аялахгүй байхыг анхааруулж байгаа бөгөөд тус улс руу очиж буй аялагчдад мэдээлэл болон заавар бүхий мессежнүүдийг илгээж байна. 

Даваа гарагийн байдлаар, Руандад Марбург вирусийн 56 тохиолдол гарч, 36 хүн тусгаарлагдан эмчлүүлж байна. Үүнээс 12 хүн нас барсан байдалтай байна. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа