Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу мягмар гарагт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тулааны талбарт илүү хурдан үр дүнд хүрэхийн тулд пуужинтай болохыг хүсэж байна гэв.

Хоёр жил гаран үргэлжилж буй дайнд зэр зэвсгийн хөгжүүлэлт хийх талаар цэргийн дээд албан тушаалтнуудтай уулзсан уулзалтдаа тэрээр ийнхүү хэлжээ. Тэрээр цааш нь, нисгэгчгүй онгоцнууд, цахим дайныг ашиглах, мөн юу юунаас ч илүүгээр пуужин хөөргөх нь Оросын цэргийн хүчтэй тулалдаж буй дайны талбарт хурдан үр дүн гаргана гэв.

Зеленский хэлэхдээ, “Үндэсний пуужингийн хөтөлбөрт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Украины пуужингийн хөтөлбөрийн биелэлт нь Оросын нутаг дэвсгэрт болон дайны фронтод аль алинд нь илүү үр дүнтэй цэрэг дайны ололт амжилт байх ёстой. Хурдан үр дүнд хүрэх хэрэгтэй. Холбогдох бүх ажлууд одоо хийгдэж байгаа” гэжээ.  

2022 онд дайн эхэлснээс хойш, Украин барууны хамтрагчдаасаа ялангуяа АНУ-аас алсын тусгалтай пуужингийн тусламж хүссээр ирсэн.

Өнгөрсөн жил Зеленский 2024 онд нэг сая нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ хэмээн зорьж байсан ч, мөн албаны хүмүүс пуужин хөгжүүлэлтийн ач холбогдлын талаар санаа зовцгоож байна.

Батлан Хамгаалахын сайд Рустем Умеров хэлэхдээ, ирэх саруудад тэд шинэ пуужин, тэр дундаа баллистик пуужингийн хөгжүүлэлтийнхээ талаар зарлах болно гэв.

Эх сурвалж: reuters.com

Таны сурталчилгаа