Цаг үеийн мэдээ

Тетрис тоглоомыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Хоёр өдрийн өмнө АНУ-ын нэгэн өсвөр насны хүү тетрисийг тоглож дуусгасан анхны хүн болжээ.

Майкл Артиага хэмээх 16 настай уг хүү өнгөрсөн ням гарагт Нинтендогийн хувилбар дээр шууд дамжуулалт хийн тоглож байхдаа тетрисийг “дахин төрүүлсэн” түүхэн мөчөө зарлав. 

Тетрис тоглоомын хамгийн өндөр 255 дахь шатыг амжилттай цэвэрлэж дуусгахад тэрээр 82 минутыг зарцуулсан байна. Артиагын Youtube-д стрийм хийдэг нэр нь “dogplayingtetris” бөгөөд тоглоом дуусаж, дахин бүр эхнээсээ эхлэхийг тэрээр цочирдон харж байжээ.

Тэрээр 29.4 сая оноотойгоор тоглоомыг бүрэн тоглож дуусгасан байна.  Тэрээр стриймээ дуусгахдаа, “Тоглоом дууссанд үнэхээр баяртай байна. Би дахин хэзээ ч энэ тоглоомыг тогломооргүй байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа