АНУ-ын сонгуулийн өдөр “террорист халдлага” хийхээр төлөвлөж байсан Афган эрийг баривчилсан хэмээн АНУ-ын Хууль Зүйн Яамнаас мягмар гарагт мэдэгдэв.
27 настай Насир Ахмад Тавхеди хэмээх уг залуу нь 2021 онд АНУ-д цагаачлалын тусгай визээр орж ирснээсээ хойш Оклахома хотод амьдарч байжээ. Тэрээр Исламын Улсын нэрээр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байна.
Түүний АНУ-д орж ирсэн тусгай виз нь жилд 50 хүртэлх хүнд олгогддог бөгөөд АНУ-ын цэргийн хүчинтэй хамтран ажиллаж байсан эсвэл Ирак, Афганистанд хэлмэрч, орчуулагчаар төлөөлөгчийн газрын тэргүүний дор ажиллаж байсан хүмүүст л олгогдсон аж.
Тавхеди нь Афганистанд хэлмэрч, орчуулагчаар ажиллаж байсан эсэх талаар Хууль Зүйн яамнаас мэдээлэл өгөөгүй.
Өнгөрөгч даваа гарагт, Тавхеди хамтран халдлага үйлдэхээр зэхэж байсан хүргэн ахтайгаа хоёр AK-47 буу болон тэсрэх сум худалдаж авахаар завдаж байхдаа АНУ-ын Тагнуулын албаныханд баригдсан.
Баривчлагдсаныхаа дараа тэрээр олон хүн цугларсан газарт халдлага үйлдэж, хүргэн ахтайгаа хамт амиа золиослон үхэхээр төлөвлөж байсан тухайгаа хэлсэн байна.
Эх сурвалж: reuters.com