Цаг үеийн мэдээ

Энэтхэгт олон нийтийн эсэргүүцлийг өдөөгөөд байсан дадлагажигч эмчийг хүчиндэж, хөнөөсөн хэргийг үйлдсэн этгээд ял шийтгэлээ авчээ. 

Энэхүү гэмт хэргээс үүдэн Энэтхэг улс даяар эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар эсэргүүцлийн жагсаал өрнөж, Калкута хотод эмч нар 40 хоногийн ажил хаялт зарлаж, эрүүл мэндийн салбарын ялзралыг арилгах, эмч нарын аюулгүй байдлыг хангахыг засгийн газраасаа шаардсан.

Уг хэрэг 2024 оны 08-р сарын 08-нд гарсан бөгөөд эмнэлэг дээр жижүүрлэн хоносон дадлагажигч эмчийн цогцос маргааш нь маш олон шарх сорвитой, хүчирхийлүүлсэн байдалтай эмнэлгийн семинарын танхимаас олдсон байна. Эмэгтэйн цогцсыг олсноос хойш нэг хоногийн дараа сэжигтнийг баривчилж, цагдаад саатуулсан.

Энэтхэг улсад иймэрхүү эмэгтэйчүүдийн хүчирхийллийн ноцтой хэргүүд олон жилийн турш гарсаар байгаа нь олон улсын анхаарлыг татаж байгаа төдийгүй, иргэдийн уур бухимдлыг төрүүлээд байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа