Цаг үеийн мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гамшгаас хамгаалах улсын албанд команд штабын сургууль зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд арга зүй олгох сургалт зохион байгууллаа. 

Оролцогчдод  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцгой байдлын үед “Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги” хэрхэн ажиллах талаарх мэдээллийг өглөө. 

Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн холбогдох албан тушаалтнууд, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн шуурхай мэдээллийн бүлгийн зөвлөх нийгмийн ажилтнууд танхим болон цахимаар хамрагдлаа.

Таны сурталчилгаа