2024 оны 10-р сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл санааны хувьд уналтад орохгүйн тулд илүү анхааралтай байх өдрүүдийн нэг байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож идэвх зүтгэл гаргах шаардлага тулгарна. Хувийн амьдрал тэнцвэрт байдлаа алдахад хүрч мэднэ. Тодорхойгүй холбоо сүлбээ нь итгэл алдсан мэдрэмж авах тул цааш үргэлжлүүлэх хэрэггүй. Болгоомжгүй үйлдэл нь таагүй үр дүнг авчирна.
Үхэр: Ажлын гэрээ хэлэлцээр байгуулахын өмнө хий хоосон үг яриа нь ямар ч үр дүн өгөхгүй тул ойлгомжгүй саналд татгалзах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдлаа нягталж үз. Шинэ ажил хэрэгт нэлээд хэмжээний мөнгө дутагдаж байгаа бололтой. Хэрэв та нөөц төлөвлөгөөтэй байгаа бол ашиг олж болох боломжийг туршаад үзэх хэрэгтэй. Нөлөө бүхий хүмүүсийн тусламжид болгоомжтой хандаарай.
Ихэр: Зарим бүтэлгүйтлийнхээ бурууг бусдаас хайх, алдаа гаргахаас зугтах оролдлого хийж магадгүй. Гэвч ихэнх асуудал цагийн аясаар арилах болно гэдгийг санаарай. Таны зөн совин олон удаа алдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хүн бүрийн санаа бодлыг сохроор дагалгүй, өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох хэрэгтэй. Хайр дурлалын асуудалд шийдвэртэй алхам хийх нь тохиромжтой.
Мэлхий: Уламжлалт арга барил, зан үйлийг ажил болон амьдралдаа ашигласнаар томоохон алдаа гаргахаас сэргийлэх байх. Зарим тохиолдолд хийсэн алдаагаа хурдан залруулах боломжийг олгох болно. Гэхдээ шинэ санаа ч олон хүний дэмжлэгийг авна. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд идэвхтэй бөгөөд шинэлэг байх нь албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэх магадлалыг өндөрсгөж байна.
Арслан: Өнөөдөр хийж бүтээсэн зүйл багатай байсан ч буруу гишгэхгүй байх. Худлаа хэлж, хуудуутай үйлдэл хийхгүй байхыг хичээ. Өмнөх ажлаа хариуцлагатай, хичээнгүй хийж явахад амжилт аяндаа ирэх болно. Хяналтаа алдаж, хэт омголон байвал таныг хүрээлэх, дэмжих хүн ховор олдоно. Омголон зангаасаа болж үнэнч найз нөхдөө ч алдаж болзошгүй.
Охин: Таны мэдрэмж хурц байх тул бүх зүйлд эмзэг хандаж магадгүй. Хайртай хүнтэйгээ ажил амьдралын нарийн ширийнээ хуваалцахыг хүснэ. Сэтгэл зүрхний асуудал нь таныг хамгийн ихээр эмзэглүүлж байгаа тул ойрын хугацаанд бүтэлгүй хайрын харилцаандаа ямар нэгэн шийдвэр гаргахыг зөвлөж байна. Залуу хүмүүс холын зорилгоо мартаж болохгүй үе.
Жинлүүр: Энэ өдөр эрч хүч их байх бөгөөд сэтгэл татам байдлынхаа ачаар аливаа санаачилсан ажил хэрэг тань амжилттай байна. Маш идэвхтэй, цаг завгүй ажиллах шаардлага байгаа ч түр зуур ч болов амрахаа мартаж болохгүй. Энэ үед таныг хайр халамж дагах болно. Хайр сэтгэлийн харилцаанд ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй.
Хилэнц: Энэ өдөр анхаарлын төвд эрүүл мэнд байх бөгөөд бүхий л үед амьдралын зөв хэмнэлийн төлөө тэмц. Өөртөө анхааралтай хандаж, дархлаагаа сэргээ. Эрүүл амьдрах гол хүчин зүйл бол ажлын хуваарь тул түүнийгээ зөв зохион байгуулах хэрэгтэй гэдгийг санаарай. Ажил хэрэгт үүссэн сайн муу бүхий л асуудлыг тэнд нь үлдээж оройдоо гэртээ тайван амгалан амрахыг эрхэмлээрэй.
Нум: Бичиг баримт бүрдүүлэх, албан тушаалтанд хандах зэрэгт сайн өдөр. Ээдрээ төвөгтэй уулзалт ч амжилттай бүтэх бололтой. Ашигтай санал ирвэл хамтрагч тань шийдвэр гаргахад чухал оролцоотой байх бөгөөд үнэнч зөвлөх байж чадна. Тэд л таны ур чадвар авьяас билгийг тань зохих ёсоор үнэлнэ. Аливаа зүйлийг дур мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй.
Матар: Уран бүтээл туурвих болон шинжлэх ухааны нээлтэд хүрэх зэргээр орлогын нэмэлт үүсвэрийг бий болгоно. Гадуур зочлох эсвэл гэртээ зочин хүлээж авах нь энэ өдрийн гол үйл явдал байх болно. Хэсэгхэн зуур ч болов толгой өвтгөсөн асуудлыг мартаж, тархиа амраах боломж олдоно. Ямар ч үйл явдлыг тайвнаар хүлээн авахыг зөвлөж байна.
Хумх: Өөрчлөлт хийх, нүүж суух, засвар үйлчилгээ хийх зэрэгт сайн. Амьдралд тань хайр сэтгэлтэй холбоотой ямар нэгэн зүйл тохиолдож мэднэ. Хайртай дотнын хүнээ гомдоосон бол хэрхэн яаж гомдлыг нь тайлахаа сайтар бодож тунгаа. Мөн цаг алдалгүй уучлал гуйгаарай. Үнэнч сэтгэл зүрх ч өчүүхэн зүйлд л сэмэрч, зүсэгдэж байдгийг санаарай.
Загас: Та ирээдүйн төлөвлөгөөндөө зориулан мөнгө хадгалах хүсэл төрж мэднэ. Энэ нь таныг нэг алхам урагшлах, өөртөө зорилготой байж чаддаг гэдгийг харуулна. Мөнгө санхүү, эд материаллаг байдал хурдан дээшилнэ гэж боддог хүмүүст боломж бага олдоно. Өөрийн хүчээр амьдралаа дээшлүүлэхийн тулд бусдаас хараат байдлаа таслахыг зөвлөж байна.