2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар нэгэн үйл явдал таны өмнө боломжийг нээнэ. Нөхцөл байдал ил тод байснаар та үйл явдлыг өөр өнцгөөс харж дүгнэлт хийхэд хүрнэ. Энэ нь амьдралын хэв маягаа үндсээр нь өөрчлөхөд хүргэж мэднэ. Амьдралын эрч хүч тийм ч дээгүүр биш байгаа тул хэл ам гаргах, аюултай үйлдэл хийхээс болгоомжлохыг зөвлөж байна.
Үхэр: Дуусаагүй ажлаа гүйцээх өдөр болж мэдэхээр байна. Хувийн амжуулах ажил ч ихтэй үе. Өөрийн арга барилаар бүхнийг амжуулна. Өнгөрсөн дурсамжаа сэргээх үйл явдалд оролцоно. Хэн нэгэнд зайлшгүй хэлэх зүйлээ хэлэхээс бүү нэрэлх. Хүүхдийн хүмүүжилд нь нөлөөлж болохуйц зөвлөгөө, зааврыг өгөхөд цаг зав гаргахыг хичээнэ. Хайр дурлалын шинэ харилцаа амжилттай болно.
Ихэр: Сэтгэл санаа хямрах нь эрүүл мэнд муудах шалтгаан болох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлага тулгарна. Шинэ холбоо харилцаа бий болгох, хайрын романс үүсгэх нь тийм ч тохиромжтой үе биш байна. Хуучин нөхөрлөл тань ихээхэн үнэ цэнийг авчирна. Ажлын уулзалт хэлэлцээр санасан хэмжээнд үр дүнгээ өгөхгүй байх болно.
Мэлхий: Ойрын хүрээллийн хүмүүстэй эсвэл цуг ажилладаг салбарын хүмүүстэй санал бодлоо хуваалцах бололтой. Энэ үед танд зөв зүйтэй санал шүүмжлэлийг өгнө. Бусдаас хоцрогдсон талуудаа нөхөхийн тулд танаас багагүй хөлс хүч шаардах болно. Гэвч зорьсон зүйлээ заавал хийх хичээл зүтгэл богино хугацаанд энэ зөрүүг арилгах болно. Хичээл зүтгэл тань талаар өнгөрөхгүй бололтой.
Арслан: Оюуны хөдөлмөр эрхэлдэг болон урлагийн салбарт ажилладаг хүмүүст таатай байна. Бүтээж туурвих болон сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ. Найз нөхдийн туслалцаа эсвэл хэн нэгэн нөлөө бүхий хүний дэмжлэгээр ирээдүйд хийх ажлынхаа эх суурийг тавьж чадна. Энэ үед олон хүний нуугдмал авьяас илрэн гарна.
Охин: Бусдыг өөрөөсөө дорд үзэх болон өөрийгөө дөвийлгөх зан гаргавал нэр хүнд буурах магадлалтай. Алдаа гаргавал албан тушаал дэвших, шагнал авах найдлага байхгүй болох тул дэмий үйлдэл хийх хэрэггүй. Амьдралын зөв хэмнэлд суралцах шаардлага ихэснэ. Хэрэглэх хоол хүнсээ сонгохдоо эрүүл мэндэд ашиг тустай талаас нь сайтар бодолцож байхыг зөвлөж байна.
Жинлүүр: Аливаа үйл ажиллагаанд сонор сэрэмжтэй хянуур хандах үе. Гаргасан амжилтдаа сагсуурч хөөрөхгүй байх хэрэгтэй. Цаашдын санхүүгийн боломж нэмэгдэх эсэх нь бүх төрлийн харилцаанаас хамаарах болно. Хэрэггүй гэж бодсон зүйлдээ анхаарал хандуулах хэрэггүй. Аливаад идэвхтэй, бүтээлчээр хандахыг зөвлөж байна.
Хилэнц: Олны хэл ам, хэрүүл шуугианаас аль болох хол байхыг хичээ. Үзвэр үйлчилгээний газар очихгүй байхыг зөвлөж байна. Өнөөдөр ирээдүйгээ гайхалтай сайхнаар төсөөлөх ч түүндээ хүрэх арга замдаа хэрхэн яаж олох тал дээр толгойгоо гашилгана. Өнгөрсөн бүхнээ дүгнэж, алдсан алдаагаа давтахгүй байхыг хичээ.
Нум: Томилолтоор явах гэж байгаа бол түр хугацаагаар хойшлуулахыг зөвлөж байна. Аливаа адал явдал, гэнэтийн өөрчлөлтөөр таагүй зүйл тохиолдож болзошгүй. Шинээр төлөвлөсөн ажил хэрэг ихээхэн хөрөнгө мөнгө шаардах тул бусдаас тусламж хүсэж, хөрөнгө оруулалт хайх бололтой. Энэ үед хамтын ажиллагаа илүү үр дүнтэй байх болно.
Матар: Ойр дотнын хүндээ илүү их анхаарал халамжийг өгөхийг хүснэ. Хэрэв амьдралынхаа нэг хэвийн тогтсон хэв маягийг өөрчлөхийг хүсвэл шинэлэг зүйлийг сэдэж, үүрэг хариуцлагаа ухамсарла. Хувийн амьдралдаа дэвшил гаргахыг хичээ. Санхүүгийн боломж бололцоо байвал хайртай хүндээ дуртай зүйлээр нь бэлэг барихад тохиромжтой.
Хумх: Аж ахуйн зарим ажил нь таныг амрах завдал өгөхгүй үе. Энэ ордны залуу хүмүүс ямар нэг ноцтой шалтгаангүйгээр гуниглах, сэтгэл санааны хувьд тогтворгүй, тайван бус байдлыг мэдэрнэ. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн ахмад настайчуудын зөвлөсөн зөвлөгөөг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх хэрэггүй.
Загас: Хамгийн чухал гэсэн уулзалтаар ажлаа эхлээрэй. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болон худалдаа арилжаа хийхэд тохиромжтой. Гэхдээ хэрэггүй үрэлгэн зангаа барих хэрэгтэй. Хувийн бүтээлч байдал нэмэгдэж авьяас чадвараа гайхуулна. Өөрийгөө хөгжүүлэх бүх талын боломжийг ашиглаарай.