Цаг үеийн мэдээ

Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй. Дэлхийн улс орнуудын удирдагч түүнд баяр хүргэж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Унгарын Ерөнхий сайд В.Орбан "Трамп сонгуульд ялсан нь дэлхий дахинд маш чухал үйл явдал боллоо” хэмээв.

В.Зеленский “Сэтгэл хөдөлгөм үйл явдал. Ерөнхийлөгч Трампын шийдэмгий удирдлага дор хүчирхэг АНУ-ын эрин үе эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ хэмээн найдаж байгаа" гэв.

Таны сурталчилгаа