Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн байгууллагууд хариу арга хэмжээ авч байгаа ч ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ өмнөх оны мөн үеэс ӨНДӨР байна.

Сайд Т.Мөнхсайхан томуугийн дэгдэлт болон цаг үеийн бусад асуудалтай холбогдуулан СХД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, бодлогын хэмжээнд зарим шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. 

Дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

- Хүүхдийн томуугийн эмчилгээний ЭМД-ын санхүүжилтэд хасалт хийхгүйгээр шийдвэрлэлээ.

- СХДНЭ-ийн ЭМДС-аас авах авлагыг шийдвэрлэв.

- Эмнэлгийн хуучин байранд нэмэлт ор дэлгэхэд шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэлээ.

-  Хүүхдийн тасагт CRRT бөөр үргэлжлүүлэн орлуулах аппарат шийдвэрлэлээ.

-  Зөөврийн зүрхний эхо шийдвэрлэлээ.

-  Хавдрын чиглэлээр 3 эмчийг багаар нь Турк улсад практик туршлагад сургахаар болов.

- Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагууд хариу арга хэмжээ, бэлтгэл ажлаа сайтар хангасан ч ханиад, томуугийн дэгдэлт өмнөх оны мөн үеэс өндөр байгаа талаар эмч, мэргэжилтнүүд онцоллоо. 

Иймээс иргэд та бүхэн гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжин өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болж байна.

Таны сурталчилгаа