Цаг үеийн мэдээ

Агаарын чанарыг хэрхэн судалж, мэдээлдэг талаар ЦУОШГ-аас мэдээлэл хүргэлээ. 

2024 оны арванхоёрдугаар сарын 13-18-ны өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанар ямар байсан талаарх мэдээллийг хүргэв.

Улаанбаатар хотод 19 цэгт агаарын чанарын хяналт шинжилгээг байнга хийдэг. Эдгээр 19 цэгт хүхэрлэг хийн үзүүлэлт байнга давсан үзүүлэлттэй гарч байгаа. Хамгийн өндөр агууламжтай цэгүүд Нэгдүгээр хороолол, Толгойт, Баянхошуу байна. 13-18-ны өдрүүдийн хамгийн оргилдоо хүрсэн цэг нь Баянхошуу орчимд арванхоёрдугаар сарын 16-ны өдөр 506 мгр хүрчээ. Стандарт хэмжээ нь 50 байдаг бол 10.1 дахин өссөн үзүүлэлт юм. 

Азотын давхар ислийн хувьд эдгээр өдрүүдэд 8-150 мгр/м.к хяналт шинжилгээний агууламж байна. Хамгийн өндөр агууламжтай бохирдолтой цэгүүд нь Нэгдүгээр хороолол, 100 айл, Толгойт гэсэн цэгүүд байна. Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хамгийн өндөр агууламжтай байж, стандарт хэмжээнээс 3.1 дахин их гэсэн үзүүлэлттэй гарчээ. 

PM10 тоосонцрын хувьд хамгийн өндөр агууламжтай цэгүүд Нэгдүгээр хороолол, Хайлааст, Шархад гэсэн хэсгүүдэд 4.3 дахин их байжээ. 

PM2 тоосонцрын хувьд хамгийн өндөр агууламжтай цэг нь Нэгдүгээр хороолол, Хайлааст, Баянхошуу зэрэг газрууд байна. Нэгдүгээр хороолол хэсэгт 563 буюу стандарт хэмжээнээс 11.3 дахин өндөр агууламжтай байв.   

Таны сурталчилгаа