Бүх нийтээр амрах 16 хоногийн 6 нь хагас, бүтэн сайнд таарч байна.
Монголчууд жилд 9 удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдээр амардаг. Өдрөөр тооцвол, 2025 онд бүх нийтээр 16 хоног амарна. Энэ жил шинийн 1 тасарч, хоёрдугаар сарын 28-нд битүүлэн гуравдугаар сарын 1-нд шинийн 2 тохиох юм. Шинийн 2 болон 3-н гуравдугаар сарын 1, 2-ны хагас бүтэнд сайнд тохиож байна. Шинийн 4-н даваа гарагт тохиож, Цагаан сараар монголчууд 3 өдөр амарна.
Түүнчлэн Мартын 8-н хагас сайн өдөр, зургадугаар сарын 1-н бүтэн сайн өдөр, наадмын амралт буюу долоодугаар сарын 12, 13-н хагас, бүтэн сайнд тохиож байна.
Мөн Бурхан багшийн их дүйчэн өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын зургаадугаар сарын 11-ны өдөр тохиож буй. Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй. Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амарна.
2025-01-04
Сайхан, сайхан ажил тасрахгүй байх нь Монгол мэтийн хөгжилгүй орнуудад хэрэгтэй л дээ.