2025 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ач холбогдолгүй асуудлуудыг үл тоо. Таагүй нөхцөл байдлыг та өөрийн эр зориг, авхаалж самбаагаар давж, алдаа дутагдлаа ч давуу тал болгон хувиргаж чадна. Ажил амьдралаа зөв хослуул. Хэчнээн ажил ихтэй ч хувийн амьдралдаа цаг зав гарга. Биеийн тамирын дасгал хийж, агаар салхинд гарах хэрэгтэй.
Үхэр: Шургуу занг сонор сэрэмжтэй мэдрэмжтэй хослуулан ялалт байгуулах өдөр. Нөхцөл байдалд түргэн үйлдэл хийх шаардлага үүсэж байна. Эхэлсэн ажлаа дуусгах цаг болжээ. Шинэ төсөл, төлөвлөгөө зохиосон бол эхэл. Залхуурч зүгээр суух байдлыг өөртөө бүү олго. Таны хүсэл мөрөөдөл хаашаа чиглэнэ түүнийг дага.
Ихэр: Хамтын үйл ажиллагаандаа харилцан итгэлцлийг чухалчил. Гэхдээ төвөгтэй гэрээнд нэрэлхэлгүй бүх нөхцөлийг тусга. Хувийн амьдрал, эрүүл мэнддээ сайн анхаар. Эрүүл аж төрөх байдлыг өдөр тутам анхаарвал сайн байна. Хоол хүнсэндээ цэвэр байгалийн гаралтай зүйл хэрэглэж байх шаардлагатай байна. Хүч чадлаа сайн сэлбэ.
Мэлхий: Биеийн болон сэтгэлийн эрч хүчээ сэргээ. Хүмүүстэй идэвхтэй харьц. Гэнэтийн сайхан мэдээ ирнэ. Таны ойр дотнын хүн гэнэтийн бэлэг өгнө. Хэн нэг хүний үзэл бодол таныг өөртөө автуулна. Амьдралыг үзэх үзлээ өөрчлөх сонирхолтой зүйл олж мэднэ. Эд материаллаг амьдралын хязгаараас гарч оюун санааны өөрчлөлт хийж магадгүй.
Арслан: Сонирхолтой нөхцөл байдал үүсэхэд бэлэн байна. Хүлээн авсан үүргээсээ татгалзах нь таны нэр хүндийг унагахад хүргэнэ гэдгийг бүү мартаарай. Гэхдээ ямар нэг шинэ ажил бүү эхэл. Өөртөө тохиолдож буй бүх үйл явдлыг сайн анзаарч, уян хатан бай. Өөрийн хувь заяатайгаа эвлэрэлгүй бэрхшээлийг сөрөн, нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлж чадна.
Охин: Анхаарлаа сайн төвлөрүүл. Хамгийн ачаалалтай үе удахгүй ирэх болно. Албаны харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй үе. Хийж буй ажил хэрэгтээ бизнес, санхүүгийн холбоотой чухал шийдвэр гаргана. Идэвхтэй эрч хүчтэй байснаар эргэн тойрондоо эерэг уур амьсгал болон амьдралаа дээшлүүлэх баталгаа бий болгоно.
Жинлүүр: Өрсөлдөөн нэмэгдэж болзошгүй үе. Хэдийгээр та бүх зүйлд бэлэн байсан ч болгоомж илүүдэхгүй. Гэхдээ хэт анхаарал хандуулж, өөрийгөө хүчлэх хэрэггүй. Аливаа бүхнийг тайвнаар алсаас ажигла. Ажил хэргээ урагшлуулахад таагүй нөлөө ирж мэднэ. Түншүүдтэй тохиролцох үед таны өрсөлдөгч нар зүгээр суухгүй бололтой.
Хилэнц: Романтик харилцаа багасан, энгийн байдал давамгайлна. Эмэгтэй хилэнцийнхэн бусадтай амжилттай ойлголцож харьцангуй тайван байж чадна. Хувийн асуудлаа ямар нэг байдлаар шийдэхэд таатай үе. Шийдвэр гаргах зориг дутаж байсан бол үүнийгээ өөрчлөхөд хамгийн тохиромжтой цаг үе.
Нум: Амжилт олж, санхүүгээ дээшлүүлэх боломжтой. Тооцоо сайтай шийдвэр гарга. Хамтрагч түнштэй хийх гэрээ хэлэлцээрийн заалтуудыг сайн тооцоол. Хайхрамжгүй байдал, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх гэснээс та алдаа гаргаж магадгүй. Төвөгтэй ажилд их хүч цаг зарцуулна. Цухалдаж бухимдалгүй амьдралыг гэгээлэг талаас нь хар.
Матар: Нөхөрсөг уулзалт нь мөнгө санхүүгийн асуудал хөндсөн ажил хэрэгч байх болно. Сонголт хийж, асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зорилго болон бодит боломжийг зөв үнэл. Санхүү мөнгөний байдал тогтвортой байна. Албан тушаал дэвшиж магадгүй. Хариуцлагатай бөгөөд бүтээлч хандлагын ачаар энэ бүхэн ирснийг үргэлж санаж яв.
Хумх: Тулгарсан бэрхшээлдээ сайн дүгнэлт хийх зав гарна. Та цаашид худал дүр гаргаад яваад байх нь хир зохистой талаар бодно. Та амьдралд дуртай эсвэл хэт уйдамхай хүн эсэхээ өөрөөсөө асууна. Яагаад саад бэрхшээлүүдийг даван туулахад хүнд байгааг тунгаан бод. Ойлгомжгүй нөхцөл байдлыг өөрийн дотоод мөн чанараар даван туулах аргыг олоорой.
Загас: Таны эелдэг, нийтэч занд найз нөхөд тань татагдана. Хайртай хүн тань сэтгэл зүрхэнд хамгийн үнэтэй байр суурь эзэлнэ. Бусдын дэмжлэг тусыг өндрөөр үнэлэх боломжийг бүү алд. Том жижиг асуудлууд амжилттай шийдэгдэнэ. Хувийн амьдралд зарим өөрчлөлт гарна. Урьдын алдаагаа бодон, санаагаа зовоох хэрэггүй. Худалдаа наймааны ажилд аз бага зэрэг хэрэг болж ч мэднэ.