Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, харааны бэрхшээлтэй хүмүүс болон эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн  142 этгээдээр өнөөдөр /2025.01.03/ 4200 мкв талбайн цас, мөсийг цэвэрлүүллээ.

Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүд Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн  14 дүгээр эрүүл мэндийн төв, Дарь-Эх нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар зэрэг 9 байгууллагын орох, гарах замыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангалаа.

Таны сурталчилгаа