Цаг үеийн мэдээ

Олон улсын технологийн компаниуд метаверс орчныг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Meta, Microsoft, Apple зэрэг компаниуд шинэ үеийн виртуал бодит байдлын платформууд дээр ажиллаж, виртуал орчныг амьд мэт болгохыг зорьж буй. Цаашлаад сансар огторгуйд нүүх эхний төлөвлөгөөнүүд гарч, SpaceX болон NASA зэрэг байгууллагууд сар, Ангараг гарагт суурьшлын хөтөлбөрүүдийг эрчимжүүлж байна.

Түүнчлэн бие даасан “робот хот”-ыг бий болгохоор Саудын Арабд “Неом” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хот нь тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны системээ хиймэл оюун ухаан ашиглан удирдаж, амьдралын чанарыг эрс сайжруулахыг зорьжээ. Эдгээр шинэчлэл нь хиймэл оюун ухааны хөгжилд томоохон ахиц авчирч, технологийн салбарын ирээдүйг тодорхойлохуйц нөлөө үзүүлж эхэлсэн юм.

1.5 их наяд долларын өртөгтэй дээрх төсөл нь одоогоор дэлхийн нийт гангийн 20 хувийг ашиглаж байна. Мөн ирээдүйн хотуудад шинэ стандарт тогтоох хотыг бий болгохоор зорьжээ. Хамгийн чухал нь тус хот сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр тэжээгдэж, дэвшилтэт технологи, дэд бүтэцтэй байх юм. Энэхүү технологи, инновац, тогтвортой хөгжлийг дэмжих мега төслийг Улаан тэнгисийн эрэгт барьж эхэлсэн. Эхний үе шат 2025 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Тодруулбал, 170 км урт, автомашингүй, ногоон байгууламж бүхий шугаман хот нь 9 сая оршин суугчийг багтааж, бүх үйлчилгээ 5 минутын алхамд байрлана.

Эх сурвалж: Saudia vision

Таны сурталчилгаа