2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэрэгч бөгөөд идэвхтэй өдөр. Гэхдээ ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад тохиромжтой биш байж мэднэ. Хамтрагч нартайгаа нягт нямбай бөгөөд шаардлагатай үед үзэл бодлоо шийдвэртэй хамгаалж харьцах хэрэгтэй болно. Албан тушаал дэвших магадлалтай. Мөн гэр бүлдээ зайлшгүй цаг гаргах хэрэгтэй болно.
Үхэр: Бүх боломжоо мэргэжлийн ажилдаа ашиглахыг хичээ. Таны өмнө шинэ боломж нээгдэж байна. Гэвч эгэл ертөнцийн хууль таны сайхан мөрөөдлийг буулган авахад бэлэн байна. Иймд зорилгоосоо бүү ухар. Ажил хэрэгч хүмүүст таатай нөлөө ирнэ. Түншүүдийн хөрөнгө оруулах гэрээ хэлэлцээрүүд бүтэмжтэй болно.
Хамтатгах: Төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүсийн анхаарал халамж таныг тойрон хүрээлнэ. Дотно хүмүүс тусалж дэмжин, амьдралын баяр баясгаланг өгснөөр таны амьдралын эрч хүч өснө. Цаг агаар хүйтэн үед хайхрамжгүй хувцаслалтаас болж өвдөж болзошгүй. Мөн аливаа өвчний үндэс нь санаа сэтгэл тавгүй байснаас болно. Биеэ эрүүлжүүлэх дасгал болон эмчилгээг сайн хийх хэрэгтэй.
Мэлхий: Шинэ ажил барьж авахдаа олон зүйл рүү анхаарлаа сарниулалгүй, учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ. Шинийг эрэлхийлэгч, эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүст таатай өдөр. Мөн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс шинэ санаа, зөв зөвлөгөөг уриалгахан хүлээн ав. Хөгжил дэвшлийн даваа талыг сайн ашигла.
Арслан: Бусдыг ойлгохыг хүсэхгүй байна. Хэчнээн хэцүү байсан ч бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд. Энэ нь таны амиа бодсон занг далдлах боломж олгоно. Гэхдээ бусдаас их зүйл бүү горьд. Сэтгэл хөдлөл их байх тул шинэ өөрчлөлт гарахыг хүлээнэ. Хуучны сайн андтайгаа уулзахыг хүснэ.
Охин: Ажлын зөв арга барил болон бусдыг уучилж чаддаг зан чанараараа өнөөдөр бахархуулах болно. Ойлгомжгүй асуудлуудад анхаарал болгоомжтой хандаж байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрэггүй хэл аманд бүү хутгалд. Амьдралд муугаар нөлөөлөх хүмүүсээс зайлсхий. Мөнгө ихээр зарцуулахад хүрч болзошгүй. Аар саар зүйл худалдан авалгүй, мөнгөө зарцуулах өөр чухал зүйл байгааг сана.
Жинлүүр: Аз сорьсон үйлдэл амьдралд эрсдэл авчирна. Хов жив хөөцөлдөж, бусдаас буруу хайж муулах хэрэггүй. Яаруу ажил хийх шаардлага гарч ирнэ. Хүч чадлаа зөв хуваарилан, ажлаа сайн зохион байгуул. Эхлүүлсэн ажлаа гараас гаргах хэрэгтэй. Өөр зүйлд анхаараад дутуу орхисон ажлаа өнөөдөр дуусгахгүй бол удахгүй танд төвөг удна. Та бүхэнд эмх цэгц зайлшгүй хэрэгтэй байна гэсэн үг.
Хилэнц: Ойр дотнын хүмүүсээсээ тусламж авах хэрэгцээ гарна. Өнөөдөр сайн мэдэж судалсан зүйлдээ л итгэ. Цаг агаар муудах, сэтгэлээр унах зэрэг нь архаг өвчнийг сэдрээнэ. Бүх зүйлийг аль болох сайхнаар төсөөл. Муухай зүйл бодолгүй дотоод сэтгэл рүүгээ өнгий. Хайртай хүнээсээ хэт ихийг хүсэж байгаагаа мэдэр. Өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл таныг эзэмдэн авна. Гэхдээ энэ үед та өмнөхөөс илүү үр дүн олохгүй зүйлд цаг заваа үрж мэднэ шүү.
Нум: Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Яг энэ цаг үед сэтгэлийн тэнхээ хамгийн чухал байна. Цагийг нь олж уучлал гуйж, өөрийн алдаагаа хүлээн зөвшөөр. Урьдын гомдол, өс хонзонгоо таягдан хая. Өөрөөс чинь болж таагүй зүйлсийн үндэс тавигдана. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч үнэнтэй эвлэр.
Матар: Санамсаргүй учралд сэтгэл хөдлөх өдөр. Хэрэв та хувийнхаа амьдралыг чухалчилдаг бол илүү ухаалаг, даруу байсан нь дээр. Одоогийн нөхцөл байдлыг байгаагаас нь хэт сайхан болгох гэсний хэрэггүй. Өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй. Ухаалаг байвал та олон төрлийн ажлуудыг гүйцэтгэж чадна. Зарим хүмүүс төлөвлөсөн ажил төрлөө эхлүүлэх боломжтой бол үүнийгээ одоо ашигла.
Хумх: Гэнэтийн асуудалд аль болох хүлээцтэй бай. Магадгүй таны хийхээр төлөвлөсөн ажлууд саадтай тулгарна. Өөрчлөлтөд дургүй хүмүүс бусдыг турхиралтад өртөнө. Гэхдээ та хүнд нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Таны төлөвлөгөө шинэ санаагаар дүүрэн байгаа ч тэвчээр хамгийн чухал үе. Бусдын хэл амыг арга эвээр аргал. Тавьсан зорилгоосоо буцах хэрэггүй.
Загас: Хөрөнгө оруулалт хийх хүмүүс сэтгэл хөдлөлдөө авталгүй төсөв зардлаа хяна. Гадаад хүчин зүйл, улс төрийн нөлөөг урьдчилан таамаглахыг хичээ. Ажил хэрэгч хандлага өндөр байх тул энэ өдрийг уулзалт, хэлэлцээрт ашигла. Шинэ өөрчлөлт хийхэд таатай байна. Үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай.